ЦЕГ Б.Билэгттэй холбоотой залруулга Facebook хуудсандаа нийтлэв

1408325032_screen-shot-2014-08-18-at-9.46.39-amЗасгийн газрын 2014 оны 8 дугаар сар 14-ний өдрийн ээлжит 44 дүгээр хуралдаанаар Цагдааагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Дээрхи шийдвэртэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь “түгжилдсэн” нь Л.Гансүх мэдүүлэг өгч эхэлсэнтэй холбоотой юу”, “Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ”, “ЦЕГ-ын даргын марафон эхэлжээ”, “Б.Билэгтийн оронд очих магадлалтай 3 хүний нэр яригдаж эхэллээ”, “Б.Батзаяагийн араас Б.Билэгтийг чөлөөлснөөр “Алтангадас” “МоАХ”-ны хоорондын тэмцэл дайн боллоо” зэрэг гарчигтайгаар баттай бус эх сурвалжийн мэдээллийг хуулбарлан нийгэмд түгээж иргэдэд улс төрийн өнгө, аяс оруулсан ташаа ойлголт, мэдээлэл өгч байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр төв, орон нутгийн цагдаагийн аль ч байгууллагад ямар нэг томилгоо, боловсон хүчний өөрчлөлт хийгдээгүй.
Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих