Малайзын агаарын тээврийн онгоцны хар хайрцагт хийсэн шинжилгээний дүнг танилцуулна

Өнгөрсөн сарын 17-ны өдөр Амстердамаас Куала Лампур хотыг чиг­лэн хөдөлсөн Малайзын ир­гэний агаарын тээврийн онгоц Ук­раины зүүн хэсгийн дотоодын зөрчилдөөн бүхий нутагт осолд­сон билээ. Энэ аймшигт ос­лоос хойш хэдийнэ нэг сарын хуга­цааг ардаа үджээ.

Гэвч онгоц сүйр­­сэн газрын ойролцоо үр­гэл­жилж буй дайн тулааны урши­­гаар шинжилгээний ажил удааш­ралтай явагдаж бай­гаа бө­гөөд одоо болтол ос­лын шалт­­­гааныг тайлаагүй хэ­вээр бай­на. Энэ ажиллагааг ахалж буй Голландын Нисэх хүч­ний  хол­бооны дэд дарга “Анг­­лийн мэр­гэжлийн байгуул­лагад шин­жилж буй онгоцны хар хайр­цагны дүн зэрэг урьд­чилсан дүн мэдээг энэ сарын сүү­лээр, эсвэл ирэх сарын эхэн үед олон нийтэд тайлагнана” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн шин­жил­гээний ажлын явц удааш­ралтай байгааг ослын газрын ойр хавьд үргэлжилж буй Украйны цэр­гийн арми болон Оросын та­лыг баримтлагч салан тус­гаар­лагчдын хоорондын дайн ширүүссэнтэй холбон тайл­барлалаа.

Мөн тэрбээр “Шалт­гааныг үнэн бодитоор гар­гахад маш их мэдээлэл хэ­рэг­тэй байгаа ч, ослын га­зарт хүрэх дэндүү аюултай бо­лохоор ойртож чадахгүй бай­на” гэв. Харин нөгөө талаар хо­хирогчдын цогцоснууд хэд хэдэн хэсэг болон хуваагд­саны улмаас таних ажил удааш­ралтай явагдаж байгаа бөгөөд одоо­гийн байдлаар 127 орчим цогц­сыг л хэн болохыг нь тог­тоогоод байгаа юм байна. Энэ мэтээр ажил удаашралтай бай­гаад хохирогчдын ар гэрийнхэн бу­химдалтай байгааг эх сурвал­жууд тэмдэглэжээ.

Тухайлбал, Рот­тердамд амьдардаг Феред­рикс гэх эмэгтэй  онгоцны ос­лоор хүү, бэр хоёроо алджээ. Гэвч нэг сар өнгөрчихөөд бай­хад хүү охин хоёрынх нь цогц­сыг тодруулаагүйгээр барахгүй эд зүйлсийг нь ч эцэг эхэд нь хүргэж өгөхгүй байгаад гом­долтой байгаа аж. Хүүгийн эцэг Ров Фередрикс “Ясных нь хэл­тэрхий ч байсан хамаагүй олж авмаар байна” гэж  хоолой зангируулан хэлсэнийг эх сур­валжууд тэмдэглэсэн байна. Фе­редриксийн гэр бүл “Хоёр хүүх­дээ осолдсон газар очиж цэ­цэг өргөмөөр байгаа ч, даанч болохгүй юм.

edfwwfwХоёр хүүх­дийнхээ араас гашуудаж ч ча­дахгүй, юу ч хийж чадахгүй дэ­мий л бухимдаж, шаналж амь­дарч байна” хэмээсэн бай­на. Малайзын иргэний агаа­рын тээврийн MH17 онгоцны сүйр­лээр 298 хүн амиа алдсан билээ. Украины салан тусгаарлагчид ослын газраас хохирогчдын цог­цоснуудыг цуглуулж, Гол­ландын талд хүлээлгэн өгсөн. Одоо­гоор хэн болохыг нь тог­тоох ажиллагаа явагдаж байгаа юм.  Гэвч Голландын талаас мэ­дээлсэнээр хохирогчдын бараг та­лаас илүү хувийг нь одоо болтол таньж чадаагүй байгаа аж. Хохирогчдыг хэн болохыг нь тогтоох ажлыг хийж буй Хорт эмч NHK-д өгсөн мэдээлэлдээ “Гарын хурууны хээ болон шүд­ний хэвийг шинжилснийхээ да­раа ДНК-ийн шинжилгээ хийж баталгаажуулж байгаа ч, цогцоснууд хэд хэдэн хэсэг бо­лон хуваагдсан нь үйл явцыг удааш­руулж байна” гэжээ.

Мөн ослын газарт одоо болтол хохи­рогчдын цогцос байгаа гэж үзэж байгаа ч ойр хавьд нь өрнөж буй дайны улмаас цогцоснуудыг тээ­вэрлэж чадахгүй байгаа аж. Түүнчлэн ослын газарт 10-20 хүний цогцос үлдсэн гэж үзэж байгаагаа Хорт эмч илэр­хийлсэн бөгөөд “Үлдсэн цог­цос­нуудыг олохгүйгээр бүх зорчигчдын хэн болохыг нь тогтоох боломжгүй” гэсэн бай­на.

Монголын мэдээ
Б.Даваахүү

URL:

Сэтгэгдэл бичих