Хэзээ ч согтохгүй байх төгс арга
Манай улс жилийн 365 хоногийн 360-д нь ямар нэгэн баяр тэмдэглэдэг гэвэл хилсдэхгүй биз. Энэ олон баяруудад ихэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг нь мөн л тодорхой асуудал. Харин энэ олон баяруудад та бид аль болох согтчихгүй байхыг хичээдэг нь ч тэсэлгүй унаад өгдөг. Иймээс танд архи уугаад согтохгүй байж болох алхмуудыг хэдэн нууцаас дэлгэе.
1. Түүхий өндөг
Түүхий өндөг нь этанолийн бодисуудыг цусанд орохоос хамгаалдаг байна. Харин аль болох согтохгүй хугацаа хэрэгтэй бол төмсний нухаш идэх хэрэгтэй. Төмс нь бараг спиртийн 40% -ийг өөртөө шингээж чаддаг байна. Түүнчлэн та ууж байгаа дарснаасаа хоёр дахин их юм уух хэрэгтэйг санах хэрэгтэй. Мөн ууж байгаа үедээ алим, усан үзэм зэргээс татгалзаарай. Баяр дууссаны дараа унтахынхаа өмнө нэг стакан сүү уух хэрэгтэй. Ингэснээрээ өглөө сэрэхэд бүх төрлийн хортой бодисуудыг таны биенээс устгасан байх болно.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
2. Нүүрсэн эм
Нүүрсэн эм гэж манайхан ярьж заншсан хар өнгөтэй идэвхжүүлсэн, нүүрсээр хийсэн эм байдаг. Энэ эмийг эмийн сангуудаас авч болох юм байна. Гэдэсний өвчинд хэрэглэдэг эм аж. Түүнийг ууснаар архины согтоох чадвар буурдаг. Архи уухаасаа 10-15 минутын өмнө 2-4 ширхгийг ууна. Тэгвэл та ухаанаа алдтал согтохгүй юм байна.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
3. Алмагель
Алмагель гэдэг эм ч гэсэн архины согтоох чадварыг бууруулдаг байна. Ууж эхэлхээс өмнө 2-3 халбагыг уух хэрэгтэй. Найр наадам сунжираад ирвэл 30 минутын зайтай бага багаар уух шаардлагатай. Ингэвэл таны согтуурал бусдад, болон танд ч мэдэгдэхгүй байхнээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
4. Хөц будаа
Хөц будаа буюу овъёос, хүүхдийн каш маш их үр дүгтэй юм байна. Архи хэрэглэхээсээ хагас буюу бүтэн цагийн өмнө нэг тавгийг халуунаар нь идэх хэрэгтэй. Ингэсэн байхад эргэн тойрны тань хүмүүс бүгд тасарчихаад байхад л та зүв зүгээр суух болно.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
5. Улаан буудай
Улаан буудайн хивгийг шилэн аяга буцалсан усанд хоолны нэг халбагаар хийж хутгаад халуунаар уух ч бас л нэг шилдэг аргын нэг. Түүнчлэн нашатырын спиртийг нэг аяга буцалсан усанд нэгээс хоёр дусаагаад уух нь сүүлд шартахгүй байхад тусалдаг гэнэ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
6. Юу уух нь маш чухал
Хамгийн аюултай согтууруулах ундааны төрөлд коньяк, ром дарс, виски, ликёр зэрэг ордог бол, хамгийн аюултай хольц нь архи болон Портвэйн , архи болон Оргилуун дарс, вино болон пиво, вермут болон Коньяк зэрэг байдаг байна. Согтууруулах ундааг ууж байгаа хүн зайлшгүй мэдэх гурван дүрэм байдаг.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Үүнд:
1- Чихэрлэг зүйлээр даруулж уухгүй байх
2- Градус хэтрүүлэхгүй байх
3- Нэг хундага дарсыг хоёр хундага цэвэр усаар даруулж уух гэсэн үндсэн дүрэм байдаг байна.
Дээр нь нэмж хэлхэд архи ууж байхдаа юм сайн идэх хэрэгтэй бөгөөд өлөн ходоодон дээр хэзээ ч бүү архи уу. Мөн хоол идчээд яадаж 20 минутын дараагаас ууж эхлэхгүй бол шингэж амжаагүй хоолноос чинь түрүүлээд архи чинь үйлчилндэг гэнэ.
А.Код
PHOTONEWS.MN
URL: