Оюутны тэтгэлэг олгох журамд өөрчлөлт орлоо
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай болон Боловсролын тухай хуульд шинээр орсон өөрчлөлтийн дагуу суралцагчид олгох тэтгэлгийн журмыг шинэчлэн боловсруулжээ.
Тус журамд доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт өдрийн ангид суралцагч оюутанд тэтгэлэг олгохдоо байгууллага болон суралцагчид тавих шаардлагыг дараах байдлаар тодорхойлохоор болсон байна.
Тодруулбал, Сургалтын байгууллагын төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос хоёр жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан, сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн, суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн, хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах ажээ.
Сургууль өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэрэг шалгууруудыг тусгасан байна.
Тэгэхээр шинээр нэмэгдсэн дээрх шаардлагуудыг хангасан сургууль болон суралцагч нь үндэсний болон урамшууллын тэтгэлгийг авах эрхтэй болсон гэнэ.
URL: