Хүүхэдтэй нууц амраг 18+
Сайн байна уу? Захдлыг минь уншаад харааж зүхэх нь олон байхаа гэхдээ чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөхийг хүсье. Би анх өөрөөсөө 5 ах залуутай санамсаргүй танилцсан тэр эхнэр 1 хүүхэдтэй байсан дургүйлэхдэг байсан ч араас зууралдсаар би гэж тэнэг хүн дасаж хүний нөхрийг салгаж авсан. Хамт амьдраад жирмээ болчихсон тэгж байтал таарч тохирохгүй асуудал их гарч тэр хүний зан нь илэрсэн бас эхнэрээсээ салаад хамаг юмаа өгөөд хоосорч сэтгэл санаагаар унах болсон. Энэ байдал удаан үргэлжилсэнгүй тэр бид 2 салж тэр эхнэртэйгээ нийлсэн. Эхнэртэй үнэхээр хайртай байснуу өдий хүртэл босгосон амьдрал хайран байснуу эхнэртэй байдгаа өгөөд мөнгө цаасгүй амьдрахдаа гутарснуу бүү мэд.
Ингээд би хүүхдээ төрүүлж сингл мом болж үлдсэн гэхдээ бид 2 салсан өдрөөсөө хойш нэг ч холбоо тасраагүй саяхных хүртэл байнга холбоотой байсан. Мөнгө цаас секс гээд л тэр ч би ч холбоогоо цэглэх зориг гаргаж чадахгүй байсан. Гэтэл тэдний дундаас удаачгүй 2 дахь хүүхэд нь мэндэллээ би тэр үед салахыг хүссэн ч чадсангүй. Одоо үнэхээр ийм утгагүй амьдралаас залхаж байна. Өөрийгөө доромжилж хүний хүүхэдтэй нууц амраг байж хүний нөхөрт хардуулж залуу насаа үрмээргүй байна. Өөрийн үр хүүхдээ бас тэдний гэр бүлийг хүндлээд эртхэн салах хэрэгтэй гэдгээ мэдэж байна. Эхнэр хүүхдээ золин байж хамт амьдраад хүүхэдтэй болгож хаячихаад одоо оороо эхнэр 2 хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна. Энэ тоглоомонд би хэдий ялагдсан ч салахдаа ахиж хүүхэн шуухан эргүүлж явахгүй болтол нь хашраамаар байна. Мөнгө цаас сэтгэл санааны хувьд ч мөн адил…
Захидал задлахад
URL: