ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн ажлыг С.Баатаржав, “Шанага” М.Ганболд нарын хэн нь авах вэ

13493_859Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Тодруулбал, ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлж, С.Баатаржавыг түр үүрэг гүйцэтгэгчээр томилохоор болсон. Гэхдээ цаашид Цагдаагийн “жинхэнэ” даргаар С.Баатаржав томилогдох уу, эсвэл Шанага М.Ганболд дахин тухлах уу гэдэг асуудал одоогоор тодорхой бус байна.

Зарим эх сурвалжийн ярьж буйгаар Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар “Шанага” М.Ганболдыг томилохоор тохиролцсон учраас Хойд Солонгост Элчин сайдаар сууж буй түүнийг Монгол руугаа ирэхээр хөөрцөглөн бэлдэж эхэлсэн гэх.

Харин С.Баатаржавын тухайд цагдаагийн хурандаа цолтой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм. Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан тэрбээр өмнө нь Дархан-Уул аймгийн болон Нийслэлийн Цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын даргын алба хашиж байгаад ЦЕГ-ын дэд даргаар томилогдсон. Өдгөө үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн ч ЦЕГ-ын дарга хэмээх улстөрийнхний халаасны хүн тухалдаг энэхүү суудалд арай балчирдана хэмээгдэж буй. 

 

 

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13493

“Шанага” хочит М.Ганболд


URL:

Сэтгэгдэл бичих