Үдийн зоогонд заавал байх ёстой хүнс

vegetables1Та хэрхэн хооллодог вэ? Бусдын адил эрүүл мэнддээ анхаардаг уу эсвэл идэж буй хоол, хүнсэндээ тоомжиргүй ханддаг уу. Хэдийгээр эмч нар мах бага хэрэглэж, жимс ногоо түлхүү хэрэглэ гэж зөвлөдөг ч өөрт хэрэгтэй амин дэмийг та ямар хоол хүнснээс авч болох тухай бодолцож үзсэн үү. Бараг үгүй л болов уу. Тэгвэл бид танд энэ удаа үдийн хоолны чинь цэсэнд дараах зургаан зүйлийг санал болгож байна.

Доорх хүнсний бүтээгдэхүүнээс та өөрт хэрэгтэй аминдэм, уураг, эрдэс бодисыг авч болох юм.

ӨӨХГҮЙ ЭСВЭЛ ӨӨХ БАГАТАЙ MAX ИД
“Махны эргэн тойронд янз бүрийн үзэл бодол байдаг ч уургийн эх үүсвэр бол маханд л байдаг. 100 гр мах идсэн хүн бүтэн өдөр ядрахгүй ажиллаж чаддаг” гэж эмч нар ярьж байна. Гэхдээ махыг хэт их идэх, өөх тосыг хамаагүй хэрэглэх нь сайн биш. Аль болох өөх багатай мах хэрэглэх хэрэгтэй гэдгийг тэд бас зөвлөж байна.

БҮХ ТӨРЛИЙН ЖИМС НЬ АМИН ДЭМЭЭР БАЯЛАГ
Та жимс, жимсгэнийг байнга хэрэглэх нь өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Хэрэв та чихрийн шижин өвчтэй бол, сахароз, фруктоз ихээр агуулсан (усан үзэм, лийр гэх мэт) жимс хэрэглэх хэрэггүй. Алимыг тогтмол хэрэглэх нь хавдраас урьдчилан сэргийлээд зогсохгүй ой санамж алдахад нөлөөлдөг тархины эсийн гэмтлийг зогсоох чадвартай аж.

САРМИС НЯНГИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ
Сармис нь нянг устгах маш хүчтэй үйлчилгээг үзүүлдэг гэж хоол судлаачид ярьдаг. Үүнийг байнга хэрэглэснээр ходоодны өвчнийг анагааж, тархины халдварт үрэвсэл, ханиад, гэдэсний үрэвсэл, суулгах, гүйлгэх зэрэг өвчнөөс сэргийлдэг байна.

ХҮНСНИЙ НОГОО ЭРЧ ХҮЧИЙГ САЙЖРУУЛДАГ
Бүх төрлийн хүнсний ногоонд эрч хүчийг улам сайжруулдаг аминдэм, эрдэс давс, ус, шим тэжээл бүхий нүүрс ус элбэг байдаг. Түүнчлэн хоолны шингэлтийг сайжруулан хүчил, шүлтийн тэнцвэрийг хэвийн байдалд нь хадгалж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.

ТАРАГ ХОДООД ГЭДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨНГӨВЧИЛДӨГ
Тараг нь мэдрэлийн системийг тайвшруулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг хөнгөвчилж, бие махбодид шим тэжээл өгдөг учраас эмч нар оройд нэг аяга тараг уухыг зөвлөдөг аж. Тарганд уургийн бодис их, харин тослог багавтар байдгаас зүрх судасны үйл ажиллагааг тогтмолжуулж, элэгний архаг өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой гэнэ. Сүү нь тэр чигээрээ кальци болон Д, В2, В12 амин дэмээр баялаг. Тиймээс сүү байнга ууснаар хөгшрөх процесс удааширч, яс сийрэгжихээс айх хэрэггүй гэсэн үг юм.


URL:

Сэтгэгдэл бичих