22 настай залуу хамаатныхаа эгчийн гарт амиа алджээ
Цагдаагийн 102 тусгай дугаарт өчигдөр иргэд, байгууллагаас нийт 4037 удаа холбогдсон байна. Үүнээс гэмт хэрэг, зөрчлийн 1209, зам тээврийн ослын 348 мэдээлэл бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдэл бүртгэгдснээс 38 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух 22 настай эрэгтэй Ц-г хамаатны эгч болох Баянгол дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 34 настай эмэгтэй Б хутгалж, амь насыг нь хохироосон байна. Хэргийг СХД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Н.Батаа
uls.mn
URL: