Н.Мөнхнаран: Мөнгөтэй машин Бор-Өндөрөөс 60 гаруй км-ийн цаана шатсан

527-1408077306527-14079865696de83984630b3806originalХэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах Төрийн банкинд мөнгө хүргэхээр явж байсан автомашин замдаа шатсан хэрэг наймдугаар сарын 13-ны өглөө гарчээ. Энэ машин Төрийн банкны мөнгөнөөс гадна айлын гэр ачиж яваад шатсан гэх мэдээлэл байна. Болсон явдлын талаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ахлах дэслэгч Н.Мөнхнарангаас тодрууллаа.

-Та хэргийн газар дээр нь очиж ажилласан гэсэн. Болсон явдлын талаар мэдээлэл өгнө үү?
-Уг хэрэг өчигдөр нийслэлээс Бор-Өндөр хүрэх замд гарлаа. Бор-Өндөр сумаас 60 гаруй км-ийн цаана болсон. Хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын шатандаа явж байна.

-Танай аймгийн Онцгой байдлын албан хаагчид газар дээр нь очиж ажилласан уу?
-Тэгсэн. Манай албан хаагчид дуудлагын дагуу очиж газар авахуулалгүй унтрааж чадсан.

-Хэдий хэмжээний мөнгө байсан бэ?
-Шалгалт үргэлжилж байгаа учраас хэлэх боломжгүй. Хэргийг шалгаж дуусаад цагдаагийн байгууллагаас нэгдсэн мэдээлэл өгөх байх. Цагдаа хэргийн газарт үзлэг хийж, мөнгөний хэмжээг тогтооно.

-Нийт хэдэн хүн байсан бэ. Банкны ажилтнууд байв уу. Эсвэл хамгаалагчид байсан уу?
-Машинд дөрвөн хүн байсан. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Бор-Өндөр сумын банкны ажилтнууд байсан.

Б.Дэлгэр

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих