Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн онгоц осолдов
Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эдуардо Кампосын онгоц осолдож, нас баржээ. Эдуардо Кампосын сууж явсан онгоц Сан-Паулу мужийн Сантос хотод цаг агаарын таагүй байдлаас болж осолдсон байна. Онгоцонд сууж явсан өөр дөрвөн зорчигч болон хоёр нисгэгч мөн өөд болсон байна. Үүнтэй холбогдуулан Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русефф кампанит ажлуудыг зогсоож, улс даяар гурав хоногийн гашуудал зарласан байна. Хатагтай Ерөнхийлөгч эмгэнэлдээ “Бид Бразилийн нэгэн агуу иргэнээ алдлаа” гэжээ. Орон сууцны хороололд осолдсон онгоц унахдаа хэд хэдэн айлын байшинг сүйтгэжээ. Ирэх аравдугаар сард болох Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Эдуардо Кампос рейтингээрээ гуравдугаарт бичигдэж байсан аж. Эдуардо Кампосын гэр бүл 1964-1985 оны үеийн туе улсын цэргийн дэглэмийн эсрэг хатуу зогсч байжээ.
Б.СЭЛЭНГЭ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: