Мөрдөнгийн хонгилд экс сайд Л.Гансүх өмдөндөө шээж барьц алдав

20140815015844Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд АТГ-аас эрүү үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн хавраас сонсогдох болсон. Экс сайд Л.Гансүх нь өөрийн охин Г.Цэрэнжагзангийн “Эм Жи Эл Эс Би” компаниар дамжуулан 1 тонн нүүрснээс 50 мянган төгрөг “идээд” байсан гэсэн яриа дуулдах болсон. Үндэсний аудитын газрын тодорхойлсоноор улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулж, төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр экс сайд Л.Гансүхийг цагдан хорьсон тухай АТГ-ын мөрдөх албаны дарга Э.Амарбат мэдэгдсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуягт эцсийн сануулгыг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон МоАХ фракц өгч байгаа нь энэ. Ахлах зөвлөх Л.Гансүхийг нь Төв аймгийн мөрдөнд хийж, охиноор нь оролдож эхлэв. Үүний хариуд засгийн газрын тэргүүн мэдэгдэл хийжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл, Батж.Батбаяр, Кёкүшюзан Д.Батбаяр, Д.Зоригт, С.Ламбаа, Ц.Сэдваанчиг, Д.Одхүү, Л.Гансүх гэсэн орон тооны 8 зөвлөхтэй юм байна. Тэднээс Л.Гансүх нь хамгийн том нь буюу “Ахлах зөвлөх” байсан юмсанж. Ахлах зөвлөхөө “аав”-ынд хориулсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг телевиз, цахим хэвлэлээр “Шинэчлэлийн Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрийн үр дүнд 200 мянган төгрөгийн үнэтэй 1 тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр иргэд худалдан авсан. Гол хичээл зүтгэл гаргасан хүн нь Л.Гансүх байлаа. Гэтэл Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагаахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорьж эхлэв. Тиймээс Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно” гэж савлав.

Ахлах зөвлөхөөр нь туг тахих нь Засгийн газрын тэргүүнийг суудлаас нь ганхуулж байгаа үйлдэл юм. Тиймээс Н.Алтанхуяг түргэн авч Төв аймгийн мөрдөнд дайрч ороод Л.Гансүхтэйгээ нууц байдалд уулзсан байна. “Тунгалаг тамир” кинон дээр Хонгор, “Цахиур” Төмөртэй золгодог шиг “Амар байна уу, анд аа. Намайг бодоорой” гэсэн юм байх. Ерөнхий сайд түүнээс салахдаа “Чи тэсээд сууж байгаарай. Би яаж ийж байгаад чамайг суллана” гэж ам гарсан тухай мөрдөнгөөр нэг яриа дэгдэв. Туулайн зүрхтэй ахлах нь харин хэр удаан халхын чанга хатуу мөрдөнгийн аяыг даах бол! Анх Л.Гансүх нь Төв аймгийн мөрдөнд ачигдаж очоод л даралт нь ихэсч, зүрхний пульс нь нэмэгдээд эмч нарыг сандаргажээ. Тэрбээр камерын төмрөн хаалга чихран дуугарахад өмдөндөө нойтогносон гэх яриа сэжигтнүүдийн дунд дорхноо тархсан байна. Төв аймгийн мөрдөнд зөвхөн ард түмэн, ядуус л орж байх “бичигдээгүй хууль” өнөөдөр эрх мэдэлтнүүдэд үйлчлэх болсон нь тун дажгүй сонсогдож байгаа билээ.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих