Алдарт жүжигчин Робин Уйлльямс энэ долоо хоногийн даваа гарагт амиа хорлож, дэлхий даяар шуугиан дэгдээн шүтэн бишрэгчид нь эмгэнэн гашуудаж байна. Албаныхны анхан шатны дүгнэлтээр түүнийг сэтгэл санааны гутралын нөлөөгөөр амиа егүүтгэсэн гэж байсан юм. Тэгвэл өчигдөр хэрэгт шалгалт хийж буй холбогдох байгууллагын зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. Уг мэдээлэлд дурдснаар Р.Уйлльямс өөрийгөө дүүжлэхээс өмнө хутгаар судсаа ханах гэж оролдсон байсан гэнэ. Харин чухам ямар учраас сэтгэл санаанд нь өөрчлөлт орсон талаар найз нөхөд, ойр дотны хүмүүс нь ярихдаа “63 настай Р.Уйлльямс санхүүгийн асуудлаас болж, сэтгэл санаагаар унаж, санал болгосон ямар ч хамаагүй кино уран бүтээлд тоглож байсан. Гэхдээ дургүй зүйлээ хийх нь огт таалагдагүйн дээр ийм байдалд хүрсэндээ өөрийгөө дорд үзэхэд нөлөөлсөн байх” гэжээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн найз нь Робин Уйлльямсыг царай алдаж, бараг ясан хэдрэг болтлоо жингээ алдаж турсан байсан гэж ярьжээ.
“radaronline.сom” цахим хуудасны мэдээлж буйгаар алдарт жүжигчин эхнэртэйгээ эв түнжин муутай байснаас болж, амиа хорлоход хүрсэн байж болзошгүй байна. Талийгчийн гурав дахь эхнэр Сюзан Шнайдер нөхөртэйгөө хагаралтай байснаа хүлээгээд зогсохгүй нас барахаас нь хэдхэн цагийн өмнө хүчтэй маргалдаж, хэрэлдсэн гэдгээ ч цагдаагийн газарт нуулгүй ярьсан байгаа юм. Тэд сүүлийн үед тусдаа унтах болсон бөгөөд “Р.Уйлльямсыг хамгийн сүүлд хэрэг гарсан ням гарагийн орой 22 цагт харсан. Харин маргааш өглөө нь түүнийг гарч ирэхгүй болохоор нь унтаж байгаа байх гэж бодсон” хэмээн С.Шнайдер мэдүүлжээ. Ингээд өнгөрөгч даваа гарагийн өглөө Р.Уйлльямастай холбоо барих гээд чадаагүй туслах нь гэрт нь ирснээр 11:55 цагт цогцосыг нь олсон байна.
Тобби
- See more at: http://world.time.mn/content/48312.shtml#sthash.CrDuyFee.dpuf