Л.Гансүхээс мэдүүлэг авч эхэлжээ

Л.ГансүхЕрөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, түүний хамсаатан гэх Э.Төмөрбаатар нарын өмгөөлөгчид хэргийн явцын талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэднийг өнгөрсөн сарын 29-нд баривчлагдсанаас хойш эрхзүйн туслалцаа авч чадахгүй байгаа талаар өмгөөлөгчид мэдээлсээр ирсэн юм. Энэ удаад ч АТГ-ын мөрдөн байцаагчид өмгөөлөгчдийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан талаар ярилаа. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнгөрсөн өдрүүдэд АТГ-т байгаа шинжээчийн дүгнэлттэй танилцах явцад мөрдөн байцаагч н.Золжаргал бүдүүлэг авир гаргасан талаар “н.Золжаргал мөрдөгч шинжээчийн дүгнэлтийг булаан авч, намайг янз бүрээр доромжилсон. Түүнд өмгөөлөгчид ингэж хандах ямар ч эрх байхгүй. АТГ-ын хууль зөрчсөн үйлдэл гаргасаар байхад холбогдох байгууллагууд юу ч хийхгүй байгаад гомдолтой байна” гэв.  Л.Гансүхээс уржигдраас эхлэн мэдүүлэг авч эхэлсэн гэнэ.

 

Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих