Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилов

b1a6ae2346b125c7originalЗасгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Б.Билэгт нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй таарамж муутай байсан. Энэ нь түүнийг ажлаас нь чөлөөлөхөд нөлөөлсөн байж магадгүй гэж олон нийт үзэж байна.

 

Нөгөөтэйгүүр Х.Тэмүүжин, Б.Билэгт нарын хэрүүлд цэг тавихын тулд гаргаж буй Ерөнхийлөгчийн үйлдэл ч гэж ярих хүмүүс байгаа юм. Өмнө нь Ерөнхийлөгч энэ талаар ярихдаа “Хэрвээ Х.Тэмүүжинг ажлаас нь чөлөөлөх гэж байгаа бол эхлээд Б.Билэгтийг өөрчлөх болно” гэж байсан билээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих