Зөгийн балны гайхамшигт эмчилгээ
Зүрхний өвчин: Зүрхний өвдөлтөнд шингэн зөгийн бал дээр 30-40 дусал валидол, корвалол зэрэг зүрхний эм хийгээд зүрхэн тус газраа түрхэх нь зүрхний эмийг түргэн сороход нөлөөлдөг байна.
Даралт ихсэх: Хэрэв өдөр бүр хоол идэхээс цагийн өмнө 60 гр зөгийн балтай 10 хушгыг 3-4 удаагийн ээлжинд идвэл эдгэрнэ.
Мартах өвчин: Шинэхэн сонгины шүүс болон зөгийн балыг тэнцүү авч тус холимогийг өдөрт хоол идэхээс өмнө 1 хоолны халбагаар 4-8 удаа хэрэглэвэл ашигтай.
Нойргүйдэл: Нойргүйдэх үед ургамлын тос ач тусаа өгнө. Үүнийг дагзныхаа хонхорхой, үе мөч, уландаа түрхэх хэрэгтэй. Мөн зөгийн бал ч нойронд сайн. Оройн хоолны үед 1 хоолны халбага зөгийн бал идэх эсвэл нэг аяга зөгийн балтай ус ууна. /3 цайны халбага зөгийн балыг 1 аяга буцалсан бүлээн усанд найруулна/ Сүрьеэ өвчинд 200 гр зөгийн бал, какао, доргоны тос, хушга, алое-н шүүс зэргийг хольж хутган өглөө өлөн элгэн дээрээ 1 х/х ууна.
Бронхит: Сонгиныг жижиглээд 3 хоолны халбага зөгийн балтай хольж хутгана. Хагас аяга ус хийгэд 5 минут буцалгана. 2 цаг байлгаад шүүж авна. Өдөрт 4 удаа 1 цайны халбагаар ууна. Сонгины голыг авч хая. Дотор нь элсэн чихэр хийгээд байлгана. Өдөр бүр 1 цайны халбагаар ууна.
URL: