Төлбөртэй зорчих журмын төслийг эргүүлэн татжээ
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НИТХ-ын тэргүүлэгчдэд “Нийслэл хотын автозамын ачааллыг бууруулах зорилгоор төв замаар төлбөртэй зорчих журмын төслийг” өргөн барьсан нь өнгөрсөн хугацаанд иргэдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байсан юм. Уг төсөлд , Улаанбаатар хотын төв замаар зорчсон машинтай иргэд сард 40-50 мянган төгрөгийн татварыг хотын захиргаанд төлөх тухай дурдсан байсан юм. Улмаар төлбөр төлөөгүй жолоочийг 07.00-22.00 цагийн хооронд дээрх замуудаар явахыг хориглох тухай заалт орсон нь иргэдийг бухимдуулахад хүргэсэн гэж хэлж болно.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс дээрх асуудлыг хэлэлцүүлэхээр НИТХ-д санал хүргүүлсэн боловч өчигдөр болсон хуралдаанаар төлөөлөгчдийн олонхи уг асуудлыг хэлэлцэхийг дэмжээгүй байна. Улмаар “Нийслэл хотын автозамын ачааллыг бууруулах зорилгоор төв замаар төлбөртэй зорчих журмын төслийг” санаачлагчид нь буцаан татахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Б.Боргил
- See more at: http://city.time.mn/content/48291.shtml#sthash.iWyuTn31.dpuf
URL: