Вонжин эмч Н.Ган-Одод дөрвөн төрлийн хагалгаа хийсэн гэрэл зураг дэлгэгдлээ

gag2506760919201408141056

БНСУ-ын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгарсан Ганбууш буюу Н.Ган-Одын хагалгааны дараах, өмнөх гэрэл зургууд олон нийтэд дэлгэгдлээ.

Вонжин эмнэлэгт ирж өөрийн хүсэн хүлээсэн мөрөөдлөө

 биелүүлсэн Ганбууш буюу Ган-од.

Үлдсэн өөрийн амьдралаа жинхэнэ эмэгтэй хүн шиг амьдрахыг

хүсч байна гэж тэрээр ярилаа. – See more at: http://wonjinmongolia.blogspot.kr/2014/08/1.html#sthash.0rKd2kuD.dpuf

Тэрбээр 300 орчим хүмүүс оролцсон шалгаруулалтаас шилдэг зургаан оролцогчийн нэгээр тодорсон. Ингэснээрээ гоо сайхны таван төрлийн хагалгааг үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй болсон юм. Н.Ган-Од нүүрэнд өөх суулгах, нүдний дахин мэс засал, хамрын дахин мэс засал, арьс татах хагалгааг хийлгэжээ.

Вонжин эмч: “Ган-Одын хувьд нүүрний хэлбэр засах гэх мэт хүнд хэлбэрийн мэс засал тохиромжгүй юм. Учир нь түүний нас болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж эмчилгээний дараа ямар нэгэн хүндрэл үүсэхгүй мэс засал сонгох нь чухал” гэж зөвлөсөн байна.

Хамгийн түрүүнд түүний нүүрэнд илэрсэн хөгшрөлтийн эсрэг болох унжсан арьсыг нь татна. Мөн бага зэрэг далийсан хамрыг засангаа илүү эмэгтэйлэг болгож өөрчлөнө. Хамгийн сүүлд нь нүүрний хонхойж орсон хэсгүүдэд өөрийнх нь өөхнөөс авч, өөх суулган залуу харагдуулах болно хэмээн хэлснээрээ хагалгаануудыг хийж түүнийг эмэгтэйлэг болгожээ.

Н.Ган-Од: “Үлдсэн амьдралаа жинхэнэ эмэгтэй хүн шиг амьдрахыг хүсч байна” хэмээв. Түүнд дутагдаж байсан нэг хувийг Вонжин эмнэлэг бэлэглэлээ. Тэрбээр одоо төгс эмэгтэй болж чадлаа гэж тус эмнэлэг өөрийн цахим хуудаснаа нийтлэв.

Д.Ана

urlag.mn


URL:

Сэтгэгдэл бичих