Ээлжит бус чуулганыг хуралдуулах уриалга гаргажээ

13472_338УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах уриалга гаргажээ. Тус уриалгад эдийн засаг хямарч байгаа энэ үед УИХ амраад байж хэрхэвч таарахгүй. Хуулийн дагуу хугацаандаа амарч байгаа хэдий ч 2014 оны хагас жилийн статистикийн үзүүлэлт зэрэгцүүлсэн үнээр ДНБ-ий өсөлт 5.3 гарсан нь УИХ болон Засгийн газар ирэх саруудад онцгой хариуцлагатай ажиллах цаг үе ирсэн гэдгийг харуулж байна гэжээ. Тиймээс намрын ээлжит чуулганыг хүлээлгүй ажилдаа орж, шаардлагатай хууль тогтоомжийг шуурхай хэлэлцэж, улс төр эдийн засгийн оновчтой шийдвэр гаргахыг ард иргэд хүлээж байгааг дуулгажээ.


URL:

Сэтгэгдэл бичих