“Макс”-ын ах дүүсийн наадамд Ж.Бат-Эрдэнэ гарьд түрүүлжээ

13475_869Моринд хорхойтой “Макс”-ын ах дүүс буюу  Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын тод манлай уяач цолны наадам энэ сарын 8-нд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд болж өнгөрлөө. Наадамд гурван насны морь уралдаж, Алтай нутгийн болон Максаар овоглодог хүчит 128 бөх барилдсан юм.

Энэхүү  наадамд улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ түрүүлж, улсын заан Баттулгын Соронзонболд үзүүрлэв. Их шөвөгт Макс групийн бөх улсын начин Д.Батбаяр, улсын начин Б.Сангисүрэн нар шалгарчээ.

Сонирхуулахад Тод манлай уяач цолыг Д.Ганбаатар 2009 онд, Д.Цэрэнжигмэд 2012 онд тус тус хүртэж байв.


URL:

Сэтгэгдэл бичих