Тэгш, сондгойгоор хязгаарлана
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан наймдугаар сарын 22-31-ны өдрийг дуустал автомашины дугаарыг тэгш сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргажээ. Хязгаарлалт 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон замуудаар үргэлжлэх болно. Тиймээс иргэд жолооч та бүхэн бусдыг хүндэлж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.
URL: