Хийжүүлсэн ундаа уусны дараа шүдээ шууд угаах нь аюултай
Хооллож дуусмагцаа амны хөндийгөө сайтар цэвэрлэх хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой гэнэ.
Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдийг сойздож угаахад амархан гэмтэж, паалан нь нимгэрэх аюултай юм байна.
Ялангуяа хийжүүлсэн ундаа ууж дуусмагцаа сойз шүүрч авахгүй байх нь дээр. Хийжүүлсэн ундаа, цуу шиг хүчтэй, исгэлэн шингэн шүлсний бүтцийг өөрчилж хүчтэй исгэлэн найрлага нь шүдний гадаргыг бүрхсэн нимгэн пааланг хорхойтуулахад хүргэдэг.
Солонгосын Паг Ён Күг Кёнхи их сургуулийн, эмнэлгийн захирал, доктор “шүд сийгэж өвдөх ба шүдний суурь муутай хүн хийжүүлсэн ундаа, цуутай хоол хүнс биш жирийн хоол идсэн ч хоолны дараа шууд шүдээ угаавал шүдний өвчлөлтийг улам хурдасгах болно. Иймд юуны өмнө шүдээ усаар зайлаад 30 минутын дараа шүдээ угаах нь сайн” гэж зөвлөж байна.
Ийм үед шүдийг сойзоор цэвэрлэхэд тус болохоосоо илүүтэйгээр хүчлийг шүдний гүн рүү “тээвэрлэх” аюултай. Үүнээс үүдэн шүд гэмтэх магадлал өндөр байдаг аж.
URL: