Хүн бүрийн мэддэггүй хүнд өвчтэй одод

1.    Ким Кардашиан хайрст үлд өвчтэй. Энэ өвчин нь хүн стресстэх үед арьсыг цочроож, туурах байдлаар гардаг үлдний нэг төрөл юм байна.
2.    Дэвид Бекхем сэтгэл гутралын болон Туреттийн синдромтой. Туреттийн синдромтой хүн хэлэх үгээ хянаж чаддаггүй бөгөөд сэтгэл хөдөлсөн үед өөрийн эрхгүй нүүр амаа татвалзуулдаг аж. Туреттийн синдром нь хөдөлсөн үед сэтгэл гутралын синдром нь давхар хөдлөх бөгөөд оргил үедээ өвчтөн аливаа зүйлийг эмхлэн хураах донтой болдог.

3.    Памела Андерсон Гепатит Ц-тэй. Алдарт жүжигчин 2002 онд хуучин нөхөр Томми Лийгийн нэртэй шивээстэй хийлэхдээ Гепатит Ц-гийн халдвар авсан тухайгаа анх ам нээсэн байдаг юм. Энэ өвчин нь одоогоор эмчилгээгүй байгаа бөгөөд архагшсан тохиолдолд элэгний хатуурал буюу церроз үүсгэдэг байна.

4.    Шэннэн Дохерти Кроны өвчтэй. Беверли хиллсийн од 1999 онд хүний дархлал сулруулж, нарийн гэдсэнд үрэвсэл үүргэдэг Кроны өвчтэй гэдгээ мэджээ. Энэ өвчнийг одоогоор эмчлэх арга нээгдээгүй юм байна. Хэвлийн хэсгээр хүчтэй хатгуулж өвдөх, гүйлгэх гэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

5.    Майкл Жэй Фокс Паркинсоны өвчтэй. Алдарт жүжигчин Майкл Жэй Фокс 1991 онд буюу 30 хэдхэн настайд нь анх онош нь илэрчээ. Гэхдээ тэр үед ийм өвчтэй болоод бүхэл бүтэн долоон жил өнгөрсөн ч шинж тэмдэг нь огт илрээгүй байсан гэдэг. Эмч нар түүнийг хамгийн залуу Паркинсоны өвчтөн гэдэг байжээ. Учир нь энэ өвчин нь гол төлөв хүнийг 50-60 настай байхад илэрдэг юм. Ийм өвчтэй хүмүүс хий дэмийрэх, солиорох зэргээр шинж тэмдэг нь илэрнэ.

Тобби

- See more at: http://world.time.mn/content/48222.shtml#sthash.5bzXgXex.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих