Хавдар нь 80 кг болтлоо томорчээ
Вьетнамын нэгэн оршин суугчийн хөлөн дээрх хавдар нь 80 кг болтлоо томорчээ. Түүний диаметр нь метр орчим байна гэж «The Herald Sun» сонинд бичсэн байна.
Ламдонг хушууны Далата хотын оршин суугч болох 31 настай Нгуен Дуй Хаигийн баруун хөлөн дээр хүүхэд байхад нь хавдар гарсан ажээ. 17 настай байхад нь хөлийнх нь өвдөгнөөс доош тайрсан боловч хавдар нь томорсоор байсан байна. Хаигийн гэр бүл химийн эмчилгээний төлбөрийг хийх чадваргүй учраас тэрбээр ярилцлага өгөхдөө пүүс, компаниудаас санхүүгийн тусламж хүсчээ.
Ханой хотын Хавдар судлалын эмнэлгийн оношилгооны тасгийн эрхлэгч Ву Ван Тхачийн хэлснээр, Хаигийн хөлний хавдар нь тус улсад бүртгэгдсэн хавдаруудаас хамгийн том нь болсон байна. Генетикийн өөрчлөлт явагдсаны улмаас хавдар ийн томорсон гэж эмч тайлбарлажээ. Харин хавдар ямар эсээс үүссэн нь тодорхойгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
URL: