Иракийн ерөнхийлөгч шинэ ерөнхий сайд томилов

fggddfsfd    Иракийн ерөнхийлөгч Фоуад Масоум 11-ний өдөр үндэсний хурлын Шитийн бүлгийн холбооноос нэр дэвшүүлсэн Ал Абадийг ерөнхий сайдаар томилж, шинэ сайд нарын танхим байгуулахыг заавар болгов. Мөн өдөр, НҮБ, Америкаас үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Иракийн ерөнхий сайд Малики ба түүний улс төрийн холбоотон нар шинэ ерөнхий сайдыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав.

Малики ба Исламын Дава намын зарим гишүүн 11-ний орой телевизээр мэдэгдэл гаргаж, Абади өөрийн биеэ төлөөлөхөөс биш Дава намын удирдаж буй “хуулийн засаглалтай орнуудын холбоо”-г төлөөлж чадахгүй, бид үндсэн хууль зөрчигсдөд нэхэмжлэл гаргах эрхээ нөөцөлнө гэв.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 11-ний өдөр мэдэгдэл гаргаж, Иракийн засгийн газрыг байгуулах талаар хийсэн ахицыг сайшааж байгаагаа илэрхийлж, тэвчээртэй байж, үндсэн хуулийн хүрээнд хийсэн улс төрийн ахицыг хүндэтгэхийг талуудад уриалав.

Мөн өдөр, Америкийн ерөнхийлөгч Обама шинэ ерөнхий сайдээр нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. \Урьхан\


URL:

Сэтгэгдэл бичих