Аймаар хулмастай сүг

сүгҮнэхээр хеөрхөн нь дэндсэн гэх, хазаад авмаар бүсгүй бол Зулаа байлаа. Тэрбээр оюутан болж шинэ хичээлийн жилийн өглөө хичээлдээ ирэхэд ангийнх нь залуус түүнээс харцаа салгаж чадахгүй танилцах гэж гүйлдэн хөлөө хугалж байсан удаатай. Оюутан залуус ч битгий хэл хөгшин багш, доктор профессорууд Зулааг хараад хүзүүгээ хугалах шахаж байлаа. Удалгүй сурлагаар ч толгой цохисон оюутан гэдгээ Зулаа ангийнхандаа төдийгүй сургуульдаа өөрийгөө харуулж дөнгөв. Нэг ангид сурдаг охид бүсгүйчүүдийн нэг хэсэг нь түүнд атаархаж нөгөөдүүл нь Зулаатай танилцаж үерхэхийг эрмэлзэнэ. Гэвч намар зохиогдсон сагсан бөмбөгийн тэмцээний дараа түүнээс ангийнх нь дүрвэж зугтаах болсноор тэрбээр хачин их ганцаардалд унажээ. Бүсгүй маш сайн сагс тоглодог авч тэрбээр нөхцөлгүй хулмастай юмсанж.

Хичээлийн эхний сар үнэртэй ус, хулмас дарагчийг маш ихээр хэрэглэсний үр дүнд ангийнхан нь мэдээгүй өнгөрөв. Хулмаснаасаа ичихдээ Зулаа үнэртэй ус, ангижруулагч зэргийг хэтэрхий их хэрэглэснээс болоод хоёр суганы арьс нь химийн бодист хордон шархалж нэг хэсэгтээ үнэртэн түрхэхээ хойшлуулжээ. Үүнээс үүдэн Зулаагийн хулмас хавь ойрын хүмүүсийн дургүйг хүргэх болов. Анхлан ангийн залуус түүнтэй нэг ширээнд суух гэж бараг л тэмцээн зохиохоос наагуур юм болдог байсан бол сүүлдээ бүгд зугтаж оюутан бүсгүй ганцаараа хамгийн арын ширээнд уйтгарлан сууна. Гаднаас орж ирсэн багш нар хүртэл “Пөөх танай ангиас нэл хулмас үнэртээд ямар заваан юм бэ, алив наад цонхоо онгойлго” гэхэд оюутнууд Зулааг дооглон эргэж харах бөгөөд зарим нь шоолон хөхрөлдөнө. Энэ байдал өдөр ирэх тусам улам хэцүү болсныг Зулаа мэдэх тусам хий л өөрөө өөрийгөө зүхнэ. Заримдаа “Миний бие л хулмастай болохоос биш сэтгэл маань ямар муухай биш” гэж өөрийгөө тайтгаруулахыг хичээдэг байв. Нэг удаа ангийнх нь бүсгүй ноолууран цамц ангийнхаа бүсгүйчүүдэд зарахаар авчирчээ. Цугаараа л өмсч үзэн “Ямар гоё юм бэ” гэх авч чанар дагаж үнэ нь их өндөр байсан учраас хэн ч авч чадсангүй. Зулаа хүртэл нэг ноолууран даашинз, хоёр цамцыг нь өмсч үзжээ.

Хэд хоногийн дараа цамц зарсан Нандиа гэх бүсгүй ангидаа уур савсуулан орж ирээд “Зулаа чи авахгүй байж яах гэж миний цамцыг өмсч үзсэн юм бэ. Нэл хулмас шингэчихээд дэлгүүрт тавьсан хүн авахгүй байна. Одоо сая гаруй төгрөгийн өрөнд уналаа” гээд бүгдэд сонсогдохоор баахан доромжилжээ. Зулаа бүсгүй уйлагнан байж “Би чамд тэр мөнгийг чинь олоод өгье” гээд өвлийн хүйтэнд дан цамцтай гүйж гараад ахиж сургууль дээрээ ирсэнгүй. Тэрээр зам хөндлөн гарч яваад машинд дайруулан хорвоог орхижээ. Энэ яриа ч яахав нэг хэсэг сургуулиар яригдаад өнгөрөв. Харин Зулаагийн сүнс яван явтлаа Нандиа гэх бүсгүйг зүгээр байлгасангүй. Нандиагийн аав ээж, хамаатан садан нь нэлээд бийлэгжүү наймаачид байдаг юмсанж.

Зулааг өнгөрснөөс хойш сар гаруйн дараа Нандиа дэлгүүр хэсч яваад өөртөө цэв цэнхэр өнгөтэй пиджак, юбканы хослол авчээ. Үнэ гэхэд хагас сая гараад явчихсан эд болохоор Нандиа авсан хослолоо толины өмнө өмсч жаахан эргэлдэв. Хичээлдээ явах цаг нь болчихсон тул тэрээр хослолоо шүүгээндээ хийгээд гарсан байна. Үдээс хойш гэртээ орж ирээд шүүгээгээ онгойлговол өнөөх цэнхэр хослол нь байсангүй. Осолдохгүй шүүгээгээ түгжээд явсан хулгай оров уу гэж сандран хавь орчноо үзтэл өнөөх хослол нь орон дороос үрчийж хорчийсон юм гарч иржээ. Айлын ганц охин болохоор тэрээр хэн нэгэн өөрийг нь хорлож гэсэн таамаг дэвшүүлээд өнгөрөв. Хослолоо авч хими цэвэрлэгээнд өгөөд хэд хоногийн дараа оюутны үдэшлэгт нөгөөхөө өмсөөд очжээ. Тэгсэн Нандиагаас учиргүй хурц хулмас үнэртээд салдаггүй. Бие засах өрөөнд орж сугаа сайтар угаагаад хослолоо өмсөх гэвэл цэнхэр пиджакны суга нь нэл хулмас байжээ. Аргаа бараад тэрээр пиджакаа сугавчлан үдэшлэгээс гарахаас өөр арга олдсонгүй. Гэртээ ирээд хулмастай пиджакаа хогийн саванд хийж ахиад шинэ хувцас авахаар маргааш нь дэлгүүр хэсэв. Явж явж хүний нүд булаасан ягаан өнгийн ноолууран цамц, богино банзал аваад гэртээ баяр хөөртэй орж ирэв. Юун түрүүнд авсан цамцныхаа сугыг үнэрлэж үзвэл ямар ч үнэр байсангүй гэнэ.

Тэгэхээр нь хоёр хоногийн дараа хичээлдээ өмсч явахаар бас л шүүгээндээ хийгээд унтаж амарчээ. Өглөө нь годхийн босч худалдаж авсан цамцаа өмсөөд толинд харвал өөрт нь хачин гоё зохиж байлаа. Хичээлдээ яаран очоод ангийнхаа охидод авсан хувцсаа баахан гайхуулав. Тэгтэл нэг бүсгүй “Хүүе наадах чинь хуучин комиссын хувцас юм уу,  эсвэл чи ийм аймаар хулмастай юм уу. Талийгаач Зулаагийн хулмас л ийм хурц үнэртэй байсан нь санагдчихлаа” гэж палхийтэл нь хэлэв. Нандиа үнэртээл үзвэл яах аргагүй хулмас үнэртэж, хан хийж байв. Бүх хувцсаа хаяж зах, дэлгүүрээс үнэ цохин хэдэн ээлжийн хувцас худалдаж аваад Нандиагийн санаа хэсэг зуур амрав. Гэвч удалгүй түүний өмссөн хувцаснаас хулмас үнэртэх болжээ. Сугаа зад угааж, үнэртэхээр ямар ч үнэр байхгүй мөртлөө ямар нэгэн хувцас өмсөхөөр л жигтэйхэн хурц үнэртэх аж. Тэр бүү хэл аав нь Германаас авчирч өгсөн торгомсог даашинзыг ганцхан өмсөөд орой нь шүүгээндээ хийх гэтэл хулмас ханхалж байлаа. Бүсгүй цурхиран уйлж, лам хараар гүйж арга чарга хийлгэж байгаа гэнэ. Харин түүнд нэгэн номтой лам “Чи хүн гомдоосон байна” гэсэн байна. Ингээд тэр ламыг хэлсний дараа талийгаач Зулааг л гомдоосноо санаж, гэрт нь очиж, ээжээс нь уучлал гуйжээ. Ээж нь “Охин маань булчирхайн өвчтэй байсан болохоос бохир заваандаа хулмастай яваагүй” гэж хэлсэн байна. Харамсалтай нь зурагных нь өмнө нулимсаа урсган уучлал гуйгаад ч Зулаагийн хулмасны үнэр өнөөг хүртэл арилаагүй гэнэ лээ.


URL:

Нэр: а Огноо: 4 January 2015

прп

Сэтгэгдэл бичих