Робин Уилльямсын сүүлчийн жиргээ шуугиан тарьж байна
Нэрт жүжигчин Робин Уилльямс 63 насандаа амиа хорлосон талаар бид мэдээлсэн.
Тэрээр хамгийн сүүлийн удаа буюу долдугаар сарын 31-ний өдөр охиндоо төрсөн өдрийн мэндчилгээ хүргэн жиргэсэн байна. Робин “Хатагтай Зелда Рэй Уилльмс танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Чи минь зуун жилийн дөрвөний нэгийг ардаа орхисон ч (түүний охин 25-тай) үргэлж миний бяцхан охин байх болно. Хайртай шүү” гэж бичээд хамт авахуулсан хар цагаан зургаа оруулсан байлаа.
URL: