О.Магнай: Хэмнэлтийн горимд шилжсэн учир ЦАЙ, ЧИХЭР байхгүй

527-1407818364magnai0812Эдийн  засгийн хүндрэлийг даван туулахын төлөө хүн бүхэн бүсээ чангалж хэмнэж эхэллээ. Хэд хоногийн өмнө төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжиж,  Хөрөнгийн бирж л гэхэд ажилчдынхаа цалинг 30 хасч буйгаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн Төрийн Өмчийн Хороо 160 сая төгрөгний үнэ бүхий дөрвөн автомашинаасаа татгалзан Засгийн газрын авто баазад шилжүүллээ. Тэгвэл энэ бүхэнтэй зэрэгцэн сайд дарга нар дор бүрнээ хэмнэж эхэлсэн сурагтай. Тухайлбал ШӨХТГ-ийн дарга О.Магнай цай, чихэрээ  хэмнэсэн гэнэ.
Тэрээр цахим хуудаснаа “Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөөх “хэмнэлт” үргэлжилсээр байна. “Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн учир ЦАЙ, ЧИХЭР байхгүй болохыг зөвөөр ойлгоорой” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж:
 new.mn

URL:

Сэтгэгдэл бичих