Онигоо

064e48466105032a5209f0379be6cfacНэгэн эр бааранд орж ирээд:
-УИХ-ын гишүүд бол хулгайч нар гэж хашгирав. Гэтэл нэгэн эр:
-Бага доромжлоорой.
-Өө та УИХ-ын гишүүн үү?
-Үгүй ээ, би хулгайч байна.

***

Арвин гишүүнээс асуужээ:
-Та яагаад 12.20-нд АН-д элсэж байгаа юм бэ?
-12.21-нд Дэлхий сүйрнэ. Тиймээс нэг ч гэсэн АН-ын гишүүн үхэг гээд л

***

Сургуулийн насны жоохон хүүхэд ээж дээрээ ирээд:
-Ээжээ би том болоод байнга мөнгөтэй, бас дандаа унаагаар явж баймаар байна гэсэнд
Ээж:
-Тэгвэл миний охин автобусны кондуктор бол.

***

Сумын төвийн эмнэлэг. Мэс засалд орж байна.
Эмч:
-Сувилагч аа, наркозоо өгөөрэй. Бушуухан унтуулаад авъя.
Сувилагч:
-За. Алийг нь вэ?
Эмч:
-Яагаав нөгөөхөө.
Сувилагч:
-Хараацай шувууны дэгдээхий шигээ, Ээ бүүвэй ээ бүүвэй…

***

Архины эмчилгээ хийлгээд удалгүй дахин архинд орсон нэг залуугаас:
-Чи чинь архины хорыг ойлголоо гээд яваагүй билүү? Юуг нь ойлгохгүй дахиад уучихав хэмээн эмчийг асуухад:
-Архи гэдэг дайсан, бас өөрийгөө хамгаалах чадалтайг нь ойлгосонгүй гэжээ.

***

Шүүх хурал дээр:
-Та яагаад эхнэрээсээ салах гээд байгаа юм бэ?
-Эхнэр маань хурхираад байх юм.
-Энэ чинь салах шалтаг биш.
-Тийм л дээ. Гэхдээ хөршийн хананы цаанаас хурхираад байх юм.

***

Ээжээ би таны хүүхэд мөн үү?
-Мөн мөн.
Ээжээ би таны хүүхэд мөн үү?
-Мөн.
Ээжээ би таны хүүхэд мөн үү? -Мөн гээд байхад яах гээд байгаа нохойн гөлөг вэ?

***

Эхнэр нөхөр хоёр тар түр хийж байна.
Эхнэр:
-Би эмэгтэй хүн! Угаалгын бүрэн автомат машин биш!
Нөхөр:
-Би ч бас хүн! Голомт, Худалдаа хөгжил, Хас банкны ATM биш!

***

Хошууч:
-Гэр барьдаг цэрэг байна уу?
Цэрэг:
-Даалууны юу?

***

Охин ээждээ, нэг залууд сайн болсон тухайгаа ярив.
Ээж:
-Хурим хийтэл ямар ч энэ тэр юм байхгүй шүү. Шинэ жилээр чамд дугуй бэлэглэсэн бол зун болтол унаж болдоггүй биз дээ.
Охин:
-Тэгвэл ядаж насосыг нь хэрэглэж болно биз дээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих