Оливын тос цус харвалтаас хамгаалдаг
Францын эрдэмтэд 65-аас дээш насныхны дунд сүүлийн таван жилийн хугацаанд туршилт явуулж оливын тос цус харвалтын эсрэг хямд, найдвартай эм болохыг баталжээ. Уг тосыг хоол, хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн цус харвах эрсдэл байнга дасгал хийж хөдөлгөөнтэй байдаг болон хоолны дэглэм барьдаг хүмүүсийнхтэй харьцуулахад 41 хувиар буурчээ. Туршилтад нийт 7625 хүн хамрагдсанаас таван жилийн дараа 148 нь л өвчилсөн байна. Тиймээс эрдэмтэд өндөр настнуудад зориулан уг тос оролцсон хоолны шинэ орц зохиож эхэлжээ. Үүнээс өмнө оливын тос хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй нь тогтоогдож байсан юм.
Ж.Баярмаа
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: