“NB& Sally” нарын “хошигнол”-ыг хараан зүхлээ
“Онлайн буу” халалтын нэвтрүүлэг бол NB& Sally. Тус нэвтрүүлэг өглөө, өдөр, оройн хэдий ч хамаагүй үзэгчдийн хүртээл болдогоороо бусад нэвтрүүлгээсээ онцлогтой.
Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Б.Нямбаяр болон хайрын дууч гэж олноо алдаршсан дуучин С.Сэрчмаа нар ажилладаг. Тэдний энэхүү өрсдийн хүчээр хийж цахим ертөнцөд аль хэдийнээ хүчээ авсан. Нэг хэсэг цааш үргэлжлүүлэн хийх боломжгүй боллоо гэдгээ хоёр хөтлөгч дуулгасан ч олон хүний санал хүсэлтэнд дарагдаж цааш үргэлжүүлэн хийхээр болсон.
Тэдний зуны аялал зугаалга дууссан бололтой. Удахгүй шинэ дугаараа цахим хуудаснаа оруулна гэдгээ Сэрчмаа дуулгав. Мөн “Ингэж зургаа авахуулах нэвтрүүлэгийн хөтлөгч нар бид хоёроос өөр байхгүй байх тээ.Зүгээр л зураг ш дээ гэж ойлгож мэдэрч инээж хүлээж авах fb-iin найз нартай хүмүүсээ бид…Шинэ дугаар Даваа гаригт…Баярлалааа” хэмээлээ.
Энэхүү зургийг нь харсан найзуудын ихэнхи нь хөтлөгчдийн эл хошигнолыг ойлгоогүй бололтой. Сайн, муу, саар үсгийг урсгаж өгчээ. Харин үүний хариуд NB&Sally нар “заза гоё, ойлгож байгаад баяртай байна. Хүүхдүүд үзэхээ хүрвэл интернетэд арай л дэндүү ил задгай зураг, бичлэг дүүрэн байгаа ш дээ. Ийм юм ойлгохгүй харааж загнаад байх юм. За бүгдэд нь таалагдана гэж юу байх дээ тэ” гэж хариулсан юм.
Д.Ана
URL: