Өнгөрсөн зууны намын үзэл сурталчлал Ардчилсан намаас амилж байгаад харамсаж байна гэв

7Өнөөдөр төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Гончиг “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийлээ. Тус сумын засаг дарга Б.Ариунболдын удаа дараагийн хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоохоор сумын ИТХ-ын төлөөлөгчид хоёр ч удаа хэлэлцэж огцруулах шийдвэр гаргасан боловч аймгийн засаг дарга Баярбат дээр очоод л гацдаг аж.

АТГ-т өгч шалгуулахад сумын ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрийг үнэн зөв хэмээн сумын засаг даргыг огцруулах тогтоол шийдвэр гаргасан боловч мөн л аймгийн засаг дарга дээр ирээд гацаад байгаа гэнэ. Иймд хэвлэлийн бага хурал зарлаж “Хуулиас дээгүүр эрх мэдэлтэн аймаг, сумд нь бугшин суусан нь харамсаж байгаагаа илэрхийлэхийн хамт 24 жилийн өмнө халж орхисон комнист үзэл суртлыг дэвэргэн өргөсөн ийм үйлдэл Ардчилсан намын дундаас амилж босож ирсэнд харамсаж байгаагаа өгүүлсэн юм.

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих