Алдарт жүжигчин Робин Уиллиамс бурхны оронд оджээ
Оскарын шагналт, инээдмийн киноны амьд домог хэмээн нэрийддэг жүжигчин Робин Уиллиамс өнгөрсөн шөнө таалал төгсчээ. Тэрээр Калифорниагийн Тибурон дахь гэрээсээ амиа хорлосон байдалтай олдсон бөгөөд амьсгалын замын бөглөрөл хэмээн тогтоожээ. Түүний хуульч Мара Баксбаум “Уиллиамс сүүлийн үед их стресстэй байсан. Түүний хувьд хүнд цаг үе байсан учраас тэр ийм сонголт хийсэн байх. Гэхдээ түүний гэр бүлийг хүндэтгэж дотоод асуудлыг нь нууцлая” хэмээсэн байна.
Цагдаа нар жүжигчинг “Өөрийн хүсэлтээр хорвоог орхиж байна” гэх гэрээслэлтэй хамт олсон гэж мэдээллэсэн байна.
Шинжээчид түүний үхлийн шалтгааныг сэтгэл гутрал нөлөөлсөнөөс гадна эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх нь хаагдсан хэмээн үзэж байгаа ажээ.
Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдэгдсэнээр тэр сүүлийн үед сэтгэлийн нэлээд дарамттай байсан гэнэ. Цагдаа нар хэргийн газар шинжилгээ хийж байгаа ба эцсийн дүгнэлт удахгүй гарах юм байна.
Түүнийг нас барсанд үзэгч фенүүд нь гашуудан байгаа бөгөөд сошиал медиагаар “Уиллиамс минь, тайван нойрсдоо” хэмээн бичсэн сэтгэгдэл их байна. Тэрээр 63 настай байсан юм.
Вилльямс нь “Good will hunting”, “Mrs.Doubtfire”, “Hook” зэрэг кинонуудад тоглосон дүрээрээ алдаршсан жүжигчин байсан юм.
URL: