Эмнэлгийнхэнд өширхөсөн залуу хутга заазуураар зэвсэглэн, гэмт хэрэг үйлджээ

uls_53e9828f8d111_1П.Н.Шастины нэрэмжит III Төв эмнэлгийн сувилагч бүсгүй ажил дээрээ халдлагад өртсөн ноцтой хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 9-нд буюу өнгөрсөн бямба гаригийн өглөө ээлж солилцохын өмнө болсон байна.

Тодруулбал, өглөөний 07:40 цагийн үед тус эмнэлэг рүү хутаг, заазуур барьсан нэгэн залуу нэвтэрч, таван давхарт байрлах Уушиг судлалын тасаг руу орж ажлаа хийж байсан 29 настай Б гэх сувилагч бүсгүй болон түүнийг хамгаалахаар ирсэн залуугийн хүзүүн тус газар нь хутгалж хүнд гэмтээсэн байна.

Гэмт этгээд хажуугийн өрөөнд байсан өөр сувилагч бүсгүй рүү мөн хутгаа барин дайрсан ч аз болж гэмтэж бэртээгүй гэнэ. Гэмт этгээд чухам юуны учир ийнхүү балмад хэрэг үйлдэх болсон талаараа цагдаагийнхан мэдүүлэг өгөхдөө “хэрэг гарахын өмнөх өдөр тус эмнэлэгт ээжийгээ хэвтүүлэх гэсэн  боловч ор байхгүйн улмаас хэвтүүлж чадаагүй. Ээжийн бие муу байгаа учраас тэдэнд  өширхөж ийм хэрэг үйлдсэн. Үнэхээр харамсч байна”гэжээ.

Гэмт этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан, эүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих