Банкны ажилтан 14 иргэнд нэг тэрбум 639 сая төгрөгийн хохирол учруулжээ

Голомт банкӨмнөговь аймагт байдаг “Голомт” банкны салбарт харилцааны менежер, эдийн засагчаар ажиллаж байсан 25 настай эмэгтэй энэ оны дөрөвдүгээр сараас долдугаар сарын 15-ны хооронд 14 иргэнд нэг тэрбум 639 сая төгрөгийн хохирол учруулжээ.

Ингэхдээ тэрбээр “Тендерийн урьдчилгаа мөнгө банкинд байршуулах” гэсэн нэрийдлээр 2-7 хоногийн хугацаатай, 5-30 хувийн өндөр хүүтэй мөнгө зээлнэ хэмээн нэг иргэнээс 50410 сая төгрөг авч байсан аж. Дээрх хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгасан бөгөөд өнгөрсөн сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Энэ хэрэгт аймгийн орлогч прокурор Т.Нансалмаа хяналт тавин ажиллаж байна.

 
Л.ГЭГЭЭ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих