Бөө нар хүний сэтгэлийг эргүүлж өгдөг гэх юм…
Сайн байцгаана уу? Би 25-тай ганц бие эмэгтэй. 2 сарын өмнөөс нэг залууд дурлачихаад бүр ажлаа ч хийж чадахгүй, өдөр шөнөгүй түүнийг бодож үүлэн дунд хөвсөн амьтан л явна. Уул нь энэ л миний нөхөр болох хүн юм байна гэж бодож анхаарал халамж тавьж, ирээдүйгээ хүртэл төсөөлж байлаа. Гэтэл тэр ойлгомжгүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь тунирхаад хэдэн үг хэлцэн бүр 10-д хоног таг чиг байна. Тоохгүй байх тусам нь илүү их санаж, дуу хоолойг нь сонсмоор, хармаар уулзмаар санагдах юм. Миний асуух гэж байгаа асуулт бол би түүнийг дурлаж хайрлаж байгаа шиг түүгийг яаж өөртөө дурлуулж сайн болгох вэ? Бөө нар хүний сэтгэлийг эргүүлж өгдөг гэх юм. Энэ хэр үнэн бол бас ямар хор уршигтай вэ? Үүнийг сайн хийдэг хүн байвал зааж өгөөч??? Бид 2 нийлвэл уул нь олны харцыг булаасан төгс хос болох байлаа. Даанч тэр минь ойлгохгүй юм. Хүнд дурлах үнэхээр хэцүү юмаа. Та бүхэн туршлагаасаа хуваалцаач? Баярлалаа
эх сурвалж: секс.мн
URL: