Г.Баярсайхан: Ам.доллар 2000 хүрвэл ерөнхий сайдтай хариуцлага ярина
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан чуулганы индэр дээрээс ам.долларын ханш 2000 төгрөгт хүрвэл Ерөнхий сайдад хариуцлага тооцно гэж мэдэгдэж байсан юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Та чуулганы танхимаас валют 2000-д хүрвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Өдгөө валют 2000-д хүрэхэд ойрхон байна?
-Тэгж хэлсэн нь үнэн. Одоо ч санал нэг байна. Хэрэв Засгийн газар валютын ханшийг 2000 хүргэвэл хариуцлагын асуудлаа өргөн барина гэж бодож байгаа.
-Таныг ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардаж байгаа гэх юм?
-Хоёр том гүрний удирдлагууд ирж байгаа үед айлчлалыг үр дүнтэй болгохын тулд наана нь ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой. Төмөр замын асуудалд нэг шийдвэртэй болох хэрэгтэй. 10 жилд нэг удаа болдог том айлчлал байтал үүнийг үр дүн муутай өнгөрөөвөл улс төрчид хариуцлагагүй байна гэсэн үг. Иймээс төрийн гурван өндөрлөг үүнд анхаарах ёстой.
Д.БОЛОР /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: