“Монос”-ын “Фенобарбитал” нь эмийн бүртгэлд байдаггүй эм гэнэ үү

монос“Монос” группийн түүхэнд хараар бичигдэхээр нэгэн үйл явдал болж байна. Учир нь салбар эмийн сангийн эмзүйчийн хариуцлагагүй байдлаас болж монголын бяцхан 16 иргэний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа бөгөөд энэхүү асуудалтай уялдан “Монос” группийн эмийн сангууд болон бусад үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудыг мэргэжлийн хяналтын газраас шалгаж эхэлсэн ажээ.

“Фенобарбитал” гэх энэхүү эм нь тайвшруулах, нойрсуулах болон нярайн шарлалт арилгах үйлчилгээтэй хэмээн зарж борлуулж байсан хэдий ч тун хэтрүүлж бичиж уулгаснаас хэрэг мандлаа. Мөн энэхүү “Фенобарбитал” эм нь манай улсад эмийн бүртгэлд ороогүй эм байсан хэмээн албаныхан мэдэгдээд байгаа аж. Тиймээс энэхүү эмийг зарж борлуулж байгаа газруудаас эргүүлэн татах ажиллагааг яаралтай хийж байгаа гэнэ.

“Монос” групп бол Монголын эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэр­лэл, импорт, экспорт, худалдааны салбарын 50-иас илүү хувийг дангаар эзэмшдэг томоохон аж ахуйн нэгж. Тус груп­пийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар Монголын эм зүйн байгууллагуудын ерөнхийлөгч, Монголын Хүний эмийн зөвлөлийн гишүүний албыг давхар хашдаг юм. Ямартаа ч эмзүйн салбарт хорь гаруй жил үйл ажиллагаа явуулсан тэдний Монгол улсын эмийн бүртгэлд байхгүй эмийг хууль бусаар оруулж ирж иргэдэд зарж борлуулдаг байсан нь ил боллоо.

 

 

ЧОЙ

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих