Хаздаг эрд ял оноожээ

гэмт хэрэгЭнэ оны гуравдугаар сарын 24-нд шилжих шөнө төрсөн эцэг нь бага насны хүүхдүүдээ аймшигтайгаар тамлан зовоосон жигшүүрт хэрэг гарсан.  Уг хэрэг Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн бөгөөд ээжийг нь эзгүйд төрсөн эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон.

Тэрхүү жигшүүрт хэргийг үйлдэгч этгээдтэй холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Дүүргийн анхан шатны шүүхээс хүүхдүүдээ ёс бусаар тарчлаан зовоож байсан түүнд 3.6 жилийн хорих ял оноосон байна. Мөн сэтгэл санааны хямрал болоод дарамтанд орсон гэх үндэслэлээр хүүхдүүдийн ээжид 1.5 сая төгрөг олгохоор болжээ.

971870_727062973994709_1763507272_n


URL:

Сэтгэгдэл бичих