Д.Дагвадорж, О.Магнай нарын тулаан дахиад л эхэллээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар “Монголын үндэсний цирк” ХХК, “Рояал плаза” ХХК-д зөрчлөө арилгах албан бичгийг хүргүүлснээ мэдэгдсэн.
Түүнчлэн циркийн үйл ажиллагаанд шалгалт хийж, циркийн барилгыг зориулалтын дагуу ашиглаагүй, ажилчдын тоог бууруулсан, циркийн тоглолт явуулахгүй байгаа зэрэг зөрчил дутагдал гаргасан хэмээн мэдэгдэж, эдгээр зөрчлүүдийг 2015 оны нэгдүгээр сар гэхэд арилгаагүй тохиолдолд циркийн хувьчлалыг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар холбогдох байгууллагуудад хандана гэдгээ мэдэгдсэн.
Харин түүнийг ийнхүү мэдэгдсэний дараахан Их аварга Д.Дагвадорж хэвлэлийн хурал хийж, ШӨХТГ-ын дарга О.Магнайд гомдолтой байгаагаа мэдэгдсэн.
Түүгээр ч барахгүй “Аса” циркийн нэр хүндэд халдаж, зүгээр үйл ажиллагаагаа явуулж байхад нь гүтгэж байгаа учраас хатуу тэмцэхээ илэрхийлсэн юм.
Тэр ихэд бухимдан “Би тив дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж ирлээ. Тэр бүхнийг О.Магнайгийн улс төртэй харьцуулшгүй шүү. Намайг 22 настай Ёкозуна болоод Монгол Улсын нэрийг мандуулж байхад О.Магнай дүү юу хийж байсан юм бэ” хэмээн уурлаж байсан. Ямартай ч тухайн үед О.Магнай, Д.Дагвадорж нарын хэн хэн нь ихэд ууртай байсан.
Харин амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ асуудал нэлээд намжиж байсан юм.
Гэвч өнөөх хугацаатай албан бичгийн дуусах хугацаа дөхөж байгаа сурагтай.
Ингээд Д.Дагвадорж, О.Магнай нарын тулаан дахиад эхлэх нь. Үйл ажиллагаа хэвийн байгаа хэмээн зүтгэж байсан Д.Дагвадорж ялах уу, үйл ажиллагаа нь доголдсон циркийг төрийн өмчид буцаан авна гэж байсан О.Магнай ялах болов уу.
Хэн нь үнэн ярьж, хэн нь дийлэхийг харах л үлдлээ.
Монголын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hairan yum demjij yavdag 2 hun maani hoorondoo uzeed bhiin heniih i tald zogsoh ve.evlereesei