Обамаг буруутгасан цагдаа шуугиан тарив

Обамаг буруутгасан цагдаа шуугиан таривАНУ-ын Нью-Жерси мужийн Хелметт хотын цагдаагийн албан хаагч 58 настай Ричард Ресин Ерөнхийлөгч Барак Обама Үндсэн хууль зөрчдөг учир би ч Үндсэн хуулийг мөрдөхгүй гэжээ. Түүний уг тус улсад ихээхэн шуугиан тариад байна.

Яагаад ингэж хэлсэн гэхээр тус хотын оршин суугч Стив Вронко амьтад асрах газрын шинэчлэлийг шүүмжилж, дүрс бичлэг авч байсан гэнэ. Тухайн үед цагдаагийнхан түүн рүү ирж, бичлэг авахаа зогсоохыг хүсчээ.

Харин Стив Вронко АНУ-ын Үндсэн хуулийн дагуу олон нийтийн газар дүрс бичлэг авах эрхтэй гэсэн ч цагдаагийн албан хаагч Ричард Ресин “Обама Үндсэн хуулийг устгасан учраас тэр Үндсэн хуулийг би дагахгүй” гэжээ.
Түүнийг энэ яриа Стивийн дүрс бичдэгийн камерт бичигдэж, улмаар Reddit хэмээх мэдээллийн цахим хуудаст тавигдсан даруйдаа маш олон хүн үзжээ. Харин “интернэт од” болсон Ричард Ресин ажлаасаа халагдсан гэнэ.

 

Эх сурвалж: Риа новосга


URL:

Сэтгэгдэл бичих