Та ходоодны шархтай юу?

Indigestion-Ходоодны шарханд тарваганы тос уух хэрэгтэй. Ийм өвчтэй бол тарваганы тосыг хоногт нэг удаа шөнө дунд /02-03 цагт/ нэг хоолны халбага тарваганы тос уувал амархан илааршина.
-Ходоодны шархтай бол чацарганы тосыг хоолны халбагаар өдөрт гурван удаа ууж байвал маш тустай.
-Ходоодны шарханд тахианы ходоодыг хатааж нүдээд усанд хандлан цайны халбагаар өдөрт гурван удаа эмийн адил уу.
-Шинэ, сайн чанарын төмсний хальсыг цэвэрлэн шүүсийг шахаж өдөрт гурван жижиг аягыг уу.
-Нүдэж нунтагласан хойлогны ходоодыг 200гр халуун усанд хоолны халбагаар нэг хийгээд 15 мин битүү байлгаж хандлана. Бэлдсэн ханднаасаа өдөрт хоолны халбагаар 3 удаа нийтдээ 10-14 хоног уувал илааршина.
-Байнга хоолны хордлого авдаг, ходоодны өнгөргүй болчихсон, улмаар ходоодны үрэвсэлтэй болсон бол шинэхэн хятад байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд нэг цайны халбагаар хийж хандлаад өлөн элгэн дээрээ уу. Өдөрт гурван удаа, хоол идэхээс өмнө уувал үр дүнтэй.
-Ходоод муутай хүн өглөө өлөн элгэн дээрээ 1-2 түүхий өндөг ууж байвал ач тусыг нь амархан харах болно.


URL:

Сэтгэгдэл бичих