Н.Энхбаярыг намынхан нь хэрэгт хутгасан бололтой
Мөн “Урвагчид үргэлж улс оронд гай тарьж байсан. Нам байртай байх ёстой. Бид Ардын нам шиг таван хүнийг буудаж алаад, төсвөөс мөнгө авах ёс зүйтэй нам бол биш. Гишүүдийнхээ хандиваар намын байраа босгох дүрэмтэй нам. Гэтэл Н.Энхбаяр дарга намын даргын хувьд намыг байртай болгох хэлэлцээр хийсэн үү гэвэл хийсэн. Урьдчилгааг олж хийлгүүлсэн үү гэвэл хийсэн. Харин үлдсэнийг нь хэн хийх ёстой юм. Нам, намын гишүүд хийх ёстой” гэв.
Түүний ярьснаас дүгнэхэд Н.Энхбаяр даргыг эргэн ирэхэд саад хийгээд буй хэргийн сэжүүрийг түүнтэй ойр дотно явсан хүмүүс хууль хяналтын байгууллагад атгуулсан байхыг үгүйсгэхгүй юм. Тиймдээ ч МАХН-д төвөгтэй байдал үүсээд байгаа бололтой. Мөн сүүлийн үед УИХ-ын дэд дарга Л.Цог намынхантайгаа таарамж муутай байгаа, намынхан болоод дэд дарга Д.Тэрбишдагватай уулзахгүй зугтаад байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярих боллоо. Л.Цог нь экс Ерөнхийлөгчид холбогдоод байгаа намын байрны хэргийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тиймээс МАН болон АН-ын зарим гишүүдтэй үгсэн МАНАН-гийн Засгийн газар байгуулахаар зүтгэж буй эрхмүүдийн дунд Л.Цог гишүүн байгааг үгүйсгэхгүй юм. Харин О.Баасанхүү гишүүний энэ хардлага хэр үндэслэлтэй болохыг харах л үлдлээ.
- See more at: http://politics.time.mn/content/48152.shtml#sthash.lxpzGukq.dpuf
URL: