Шүүмжлэл урагшлах боломжийг өгдөг
Хүмүүс шүүмжлэлийг гэхээсээ илүү магтаалыг хүлээж авахдаа сайн байдаг. Тэгвэл танд шүүмжлэлийг хэрхэн хүлээж авах болон бусдыг шүүмжлэхдээ юуг анхаарах ёстой талаар товч зөвлөе.
-Өөрт тань таалагдахгүй байгаа зүйлийг шүүмжлэхдээ өө сэв эрэхгүй байх хэрэгтэй. Энэ нь цаад хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй. Түүнээс гадна эвгүй байдалд оруулахаас зайлсхийнэ.
-Шүүмжлэхдээ тохиромжтой цаг хугацаа болон нөхцөл бүрэлдэхийг хүлээх хэрэгтэй. Мөн үг хэлээ бодож тунгаан ярих нь зүйтэй.
-Шүүмжлэх нэрийдлээр бусдыг доромжилж, гомдоох нь хамгийн зохисгүй явдал.
-Өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг харж үзэх хэрэгтэй. Учир нь хэрэв та ааш зан муутай, стресс бухимдалтай байх аваас ууртай хэрцгий шүүмжлэгч болж хувирах нь дамжиггүй юм.
-Нөхөрсөг, тайван байдлаар тавьсан шүүмжлэлийг ямар ч хүн хүлээж авахад бэлэн байдаг.
-Шүүмжлүүлж буй хүн ямар сэтгэл хөдлөл, нүүрний хувиралтай байгааг анзаарч тоох хэрэггүй. Харин чухам юуг танд хэлж, ямар тайлбар тавих гээд байгааг нь ойлгохыг хичээгээрэй.
-Шүүмжлэл нь үнэхээр шударга бас хүндлүүштэй байж чадаж байна уу гэдгийг мэдрэх хэрэгтэй. Үнэхээр тийм байж чадаж байвал та өөртөө дүгнэлт хийж, анхааралдаа авах ёстой.
-Хатуухан хийгээд үнэн шүүмжлэл нь урагшлах замд гэрэл болж өгдөг. Иймд шүүмжлэлээс эмээж, зугтах, шүүмжилсэн хүнээ үзэн ядах нь тийм ч сайхан хэрэг биш. Магадгүй эсрэгээр хэзээ нэг өдөр тэр хүндээ баярлалаа гэж хэлэх үе гарахыг үгүйсгэхгүй.
URL: