“МИАТ” Эрээн хот руу шууд нислэг үйлдэнэ

1Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” ТӨХК  энэ сарын 18-наас эхлэн БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ.

 

Ингэхдээ “МИАТ” компанийн “Боинг 737-800” онгоцоор Эрээн хот руу долоо хоногт хоёр удаа буюу даваа, лхагва  гарагт шууд нислэг үйлдэх аж. Улаанбаатар Эрээн хотын хоорондын нислэг нэг цаг үргэлжлэх бөгөөд 2 талдаа 467 мянга 900 төгрөгийн үнэтэй байх юм.
Жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим монгол иргэн Эрээн хот руу зорчдог байна. Өмнө нь Эрээн хот руу 10 гаруй цаг галт тэргээр зорчдог байсан бол МИАТ компани ийнхүү нислэг үйлддэг болсноор ердөө ганцхан цаг нисээд очих боломжтой бүрдэх нь ээ.

Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй бөгөөд Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал юм.

Ч.Ариунболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих