МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан даргын суудлаасаа татгалзлаа

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганын үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан даргын суудлаасаа татгалзаж буйгаа илэрхийлж гишүүд болоод хэвлэлийнхэнийг гайхшрууллаа.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг намын бүлэг дотор нэлээд шахалт үзүүлсэн бололтой. УИХ-ын сонгуулийн хуультай холбогдуулж хоёр бүлэг ойлголцож хүрч чадахгүйн улмаас Ардчилсан намын бүлэг өчигдөр чуулганаас завсарлага авахаа мэдэгдсэн. Энэ үйл явдал дээр нэмж МАН-ын бүлгийн дарга ажлаасаа татгалзаж байгаа тул УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын чуулганыг завсарлуулахаас өөр аргагүй болоод байна.

Ч.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих