Тэгэхээр олон амьтан тэжээдэг охид, бүсгүйчүүд гэртээ орхих уу, авч явах уу?
Хайртай муур, нохойгоо гэртээ үлдээхээс өмнө хэдэн зүйлийг анхаараарай. Урт хугацаанд аялах үедээ аваад явах хэрэгтэй. Тэгэхээр олон амьтан тэжээдэг охид, бүсгүйчүүд гэртээ орхих уу, авч явах уу? хэмээн толгойгоо гашилгаж байгаа байх. Тэгвэл дор бичсэн зөвлөмжийн дагуу үлдээгээд үзээрэй.
Дотны найз болон гэрийхэндээ захиж үлдээ.
Чамайг үнэ цэнэтэй хэмээн боддог хүн чиний бүхийл зүйлийг нандигнаж хүндэлдэг. Иймээс ч ижил сонирхолтой хүнд үлдээх эсвэл ээж, аав, ах, эгч, дүү нараасаа тусламж гуйгаарай.
Нохой, муурыг завгүй байлга.
Муур хумсаараа гэрийн тавилга болон буйданг урдаг. Амьтаны онцлогт таарсан тоглоом болон зугаацуулах зүйлсийг нь ойр тавь. Ингэснээр урж, тасдахгүй байх болно. Аль болох завгүй байлга.
Дуртай хоолыг нь үлдээ.
Дуртай, эрүүл хоолыг үлдээгээд яваарай. Тэр баярлах болно.
Бие засдаг газрыг нь цэвэрлэ.
Муур заваан бол хэзээ ч нэг газраа шээдэггүй. Тиймээс шороо болон орчин тойрныг цэвэрлэн үлдээгээрэй. Нохойны хувьд өөр хүнд найдах хэрэг гардаг нь харамсалтай. Эсвэл бие засахад зориулсан тусгай хэрэгслийг худалдан авч өг.
Гэрийн аюулгүй байдал.
Олон айл нохойгоо гэрийн тагтан дээрээс алддаг. Иймээс гэрийн аюулгүй байдал чухал. Элдэв цахилгаан, утас, ус гэх зэргийг хааж гарах хэрэгтэй. Аюулгүй байдал хамгаас чухал.
URL: