Эрүүд мэндэд тустай жимс жимсгэнэ
Хооллосныхоо дараа болон хоол хооронд жижиг зууш, жигнэмэг гэх зэрэг калори ихтэй, жин нэмэгдүүлэх төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаж, витаминлаг, эрүүл мэндэд тустай жимс жимсгэнийг таньд зөвлөж байна.
1. Алим: дунд зэргийн хэмжээтэй алим – 80 ккал, өөх тосны хольцгүй. Зүрхний эмгэгийн өвчлөлийн эрсдэлийг бууруулна.
2. Чангаанз: 3 чангаанз – 51ккал, тослоггүй. Хүний биед ороод А витаминд хувирдаг бета-каротин ихээр агуулдаг.
3. Гадил: дунд зэргийн хэмжээтэй гадил – 105 ккал, тослоггүй. Кали их хэмжээгээр агуулдаг. Кали нь зүрх, булчингийн үйл ажиллагаанд оролцдог.
4. Үхрийн нүд: нэг аяга – 75 ккал, тослоггүй.
5. Интоор: нэг аяга – 84 ккал, 1гр тослог, Зүрхний үйл ажиллагааг дэмждэг антоцианин агуулна.
6. Аварга жүрж (GrapeFruits): ½ аварга жүрж – 39 ккал, тослоггүй. Витамин С агуулна.
7. Киви: дунд зэргийн киви – 46 ккал, тосгоггүй, 74 мг витамин С,
8. Манго: нэг манго – 135 ккал, 1 гр тослог, А витамины урьдал бодис бета-каротин их хэмжээгээр, 57 мг витамин С агуулдаг.
9. Жүрж: нэг жүрж-61 ккал, тослоггүй, 50-70 мг витамин С, 40 мгр фолийн хүчил, 52 мг кальци
10. Усан үзэм: 113 ккал, 0,9 тослог, флавонойд, антоцианин агуулдаг. (ногоон усан үзмийн агууламж харьцангуй бага)
11. Чавга: 1/3 аяга чавга – 87 ккал, тослоггүй.
12. Бөөрөлзгөнө: нэг аяга – 60 ккал, тослоггүй, их хэмжээний витамин С
13. Гүзээлзгэнэ: нэг аяга – 50 ккал, тослоггүй. 95 мг витамин С,
URL: