“Хар сарнай” хамтлагийн Амараа дуучин Х.Акботаг “гомдоожээ”

1122233663143327201408091412“Universe Best Songs – 2009″ тэмцээний шилдэг 25 оролцогчийн нэг  дуучин Х.Акбота өвөрмөц төрх, хоолойгоороо олонд танигдсан нэгэн. Тэрбээр саяхан нэгэн сумын ойд зориулсан тоглолтонд оролцжээ.

Харин түүнийг Хар сарнай хамтлагийн Амараа ихэд доромжилж, хөдөлмөрийн хөлсийн өгөхгүй ихэд бухимдуулсан байна. Тодруулбал, “За нөгөө дуучин гээд байсан хүнээс хөдөлмөрийн хөлсийг нэхэн, доромжлуулж, загнуулан байж тал мөнгөө авлаа даа. Хаа хол шороон замаар элэг, бөөрөө доргион ядран байж хийх ёстой ажлаа хийж байхад хэдхэн төгрөгөө өгчихгүй, өөрөөс нь гарч байгаа мөнг ч биш цаад аймаг нь өгч байхад хоёрын хооронд зүйлд дээр арай л увайгүй санагдлаа. Адилхан нэг насны хүүхэдтэй намайг бодвол амьдралаа босгоод миний насан дээр байж үзсэн хүн. Ер нь иймэрхүү зүйлүүд мэр сэр байдаг л даа, залуу хамтлаг дуучид ч яахав гээд л хаячихдаг. Энэ удаа би хэлмээр санагдлаа.

Учир нь би маш их доромжлуулсан, утсаар шал согтуу намайг 30-аад минут хэл амаар доромжилж загнасан дуу хоолойг нь би бичээд авсан байгаа. Өмнөговь аймгийн шоу хариуцсан эгч миний тооцоош бүрэн өгсөн гэсэн бичлэг нь ч байгаа. Ая тавьж амаа хөдөлгөж чарлаад гэж намайг доромжилсон. Таныг бодвол би таван дуу амьд дуулсан. Би ам барьдаггүй, харин зарим нь ам барьсныг тэнд үзсэн хүмүүс мэднэ. Хорвоод сайн хүн муугаасаа их байгаа тийм болохоор би санаа амар байна. Ах гэж хүндэлж байсан хүн арайл худраггүй загналаа Хар сарнай Амараа” гэлээ.

urlag.mn


URL:

Сэтгэгдэл бичих