Хэрхэн өндөр цалин авахаар тохиролцох вэ?

tsalin_nemehШинэ ажлын байр хайж байгаа, эсвэл одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд цалингаа нэмэгдүүлэхээр тохирмоор байна уу? Гэхдээ мэдээж энэ нь амаргүй байх нь тодорхой юм. Ажил олгогч эсвэл дарга та хоёрын шаардлага нэгэн цэгт огтлолцож байвал эерэг үр дүн гарах боломжтой юм. Тиймээс та хангалттай мэдээлэл, сайн бэлтгэлтэй байснаар тохиролцоонд хүрч цалингаа нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Алхам 1
. Ажилд орох гэж байгаа зах зээлийнхээ үнэ цэнийг боломжтой мэдээллүүдийн тусламжтайгаар тодорхойлж ав. Ойролцоогоор хэдэн төгрөгийн цалинг ямар түвшний хүнд өгдөг талаарх мэдээлэл нь их тустай байх болно. Хөдөлмөрийн биржийн вэбсайт статистикаас олж харах боломжтой.

Алхам 2
. Шинэ ажлын байр эсвэл одоо ажиллаж байгаа ажлынхаа шаардлага тодорхойлтыг зүтгэл гарган хайлт хийж ол. Энэхүү мэдээлэл нь дээд албан тушаалтнуудын юуг хүсэн хүлээж, шаардаж байгааг тодорхой болгоход тусална. Энэ шаардлагуудыг хангавал өндөр цалин авах боломжтой болно.

Алхам 3
. Цалингаа нэмүүлэх санал тавихад дээд албан тушаалтан өмнөх туршлага, хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй байсан, цалингийн нэмэгдэл авах болсон шалтгаан, ажлын амжилт зэргийг асууж магадгүй учир тохирох хариултуудыг урьдаас төлөвлө.

Алхам 4
. Цалингаа нэмүүлэх тухай санал тавихдаа яг юу гэж хэлэхээ бэлдэж төлөвлө. Илүү цалин авах тухайгаа утсаар эсвэл е-мэйлээр урьдчилж хэлэх хэрэггүй тусгай цаг аван уулзалт хийгээрэй.

Алхам 5
. Цалингаа нэмүүлэх тухайлбал арай уян хатан ажиллах талаар, урамшуулал, нөхөн төлбөр зэргээс эхлээд нөхцөл байдлыг зөв мэдэрч гол асуудлаа дэвшүүлэн тавих хэрэгтэй.

Алхам 6
. Хариу саналыг нь маш анхааралтай сонсоорой. Тантай холбоотой гүйцэтгэлтэй холбоотой зөвлөмж, саналыг сайтар анхаарч аваарай. Хэрэв эргэлзээтэй зүйл гарвал тодорхой болгож асуухаа мартав аа.

Төгсгөлд сайн ажиллаж чадна гэдгээ илэрхийлээрэй. Шийдвэр гаргахад үнэ цэнэтэй цөөхөн үг хүчтэй нөлөөлнө шүү дээ. Хэрэв та цалингаа нэмүүлж чадвал сайхан хэрэг. Нэмэгдүүлж чадаагүй байсан ч та хэрхэн ажиллах талаар санаа, зөвлөмж авсан тань амжилт түүнийгээ хэрэгжүүлээрэй. Дараагийн удаа дахин хүсэлт гаргахад хамгийн түрүүнд та цалингаа нэмүүлэх хүн нь байх болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих