Сексийг хэзээ хийвэл тохиромжтой вэ?
Өглөөний секс
Үүрээр төрсөн сэрлийг хэзээ хэзээнийхтэй ч зүйрлэхийн аргагүй юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүний биологийн цагаар өглөө 6-9 цагийн үед хүний бие организм секст хамгийн сайн бэлтгэгдсэн байдаг. Энэ үед л сексийн гормоныг хүн хамгийн ихээр ялгаруулдаг байна. Хамгийн сайн байрлал нь ар хажуу. Энэ үед биесүүд хоорондоо зайгүй нийлнэ. Тийм учраас бүрэн сэрээгүй байгаа танд нэг их энерги шаардагдахгүй.
Үд дундын секс
Энэ цагт даралт багасаж зүрхний цохилт нэгэн хэмнэлтэйгээр цохилж байдаг. Оюун санаа тань саруулхан байх бөгөөд өдөр тутмын ээдрээтэй асуудлууд таны толгойд эргэлдэнэ. Иймд хүн секс хийх сонирхолгүй байдаг. Хэрэв энэ үед секс хийхээр болбол өтгөн цай, кофе ууж илчлэг сайтай бага хэмжээний хоол идээрэй. Ажил төрлийн ямар нэг ээдрээт асуудлыг бүрэн мартахыг зөвлөж байна.
Үдээс хойшхи секс
Хүн 15-18 цагийн хооронд бие, сэтгэл зүйн хувьд маргаашдаа бэлтгэж эхэлдэг. Хэрэв энэ үед секс хийхээр бол бие биенийхээ нандин мэдрэмтгий газрыг үнсэж хайрлахыг оролдоод үз. Хайрт чинь идэвхтэй, маш их энергитэй байх бөгөөд мөн их эмзэг байна. Энэ үед эр хүн ядрах нь ховор байдаг.
Ажлын дараах секс
Хүмүүсийн ихэнх нь дөнгөж ажил мэргэжлийнхээ стрессээс гарч тайван байдалтай байна. Оройн хоолны дараа хүн бага ч гэсэн ганцаараа чимээгүй байдалд амрахыг хүсдэг шүү дээ. Магадгүй та хайр дурлалынхаа төлөө энэ зарчмаас татгалзаж болох юм шүү. Хамгийн гол нь хоол идсэнээс хойш 30 минутын дараа гэдгийн анхаарай. Хундага дарс уухад ч танд илүүдэхгүй.
Шөнө дундаас өмнөх секс
Эрдэмтдийн үзэж байгаагаар телевиз чинь унтраастай, хүүхдүүд гүн нойрсож байгаа тул та хоёр тайван янаглаж болно. Бидний организм энэ үед стрессийг арилгаж, ичиж эмээхийг багасгадаг мелатониныг ихээр ялгаруулдаг. Сарны туяа нээлттэй цонхоор мэлтийж, хотын шуугиан намдсан намуухан энэ үеэр бид бие биенийхээ торгомсог биеийг илж таалан тэвэрцгээж сайхан үнэр ханхалсан тохиолог орондоо унтацгаана.
Ид нойрон дундах секс
Шөнө дунд бид өнөө л мөрөөдлийн янаг халуун зүүдээ зүүдэлцгээнэ. Бие организм эр эмийн ажил хийхэд бэлэн биш, сэрэл мэдрэмж харьцангуй сул байна. Хэн нэгэнд нь гэнэтхэн шөнө дунд сонирхол төрвөл түүний өмнө хэцүүхэн хоёр сонголт байна. Унтаж буй хайртыгаа сэрээх, аль эсвэл түүнийг нойрон дунд нь хайрлах. Хэрэв та үнэхээр шөнө дундын сексийг хүсэж байвал үүнийг яаран төлөвлөж болохгүй. Гэхдээ та тавтай нойрсохыг хүсэж байсан ч хааяа хайртдаа таашаал бэлэглэж, түүний саналыг хүлээн аваарай.
Үүр шөнийн секс
Энэ цагт бидний ихэнх нь гүн нойрондоо автсан байдаг. Сексийн гормоныг ялгарал нь одоохондоо бага байна. Хэрэв та үнэхээр дорно зүгээс наран мандахаас өмнө загас наадуулах сонирхолтой байгаа бол энэ зөвхөн таны сэтгэл мэдэх асуудал юм.
URL: